news

Rain болон Ким Тэ Хи нарын сурталчилгааны зураг авалтын бичлэг дэлгэгдлээ

Өчигдөр “Rain болон Ким Тэ Хи эхнэр нөхрийн анхны жүжиглэлт” нэртэй бичлэгийг Body Friend-ийн YouTube албан ёсны суваг дээрээ нийтэлжээ.
Бичлэгт Ким Тэ Хи “Их хэцүү байна.” гэж хэлэн нөхөртэйгөө жүжиглэх жаахан эвгүй байгаа мэт царай гаргахад Rain “Бодоод байсан чинь бидний анхны жүжиглэлт юм байна. Гэртээ байдаг шигээ бай” гэж хэлж байлаа.


Ким Тэ Хи-г сурталчилгааны бичлэгээ үзэж байхад найруулагч нь “Гэр бүлсэг байдал гарга” гэхэд “Тийм байна. Үнэхээр дүр эсгэсэн харагдаж байна” гэж Ким Тэ Хи хэлжээ. Үүний хариуд Rain “Би гэртээ ийм байдаггүй юмуу?” гээд “Үгүй ээ эгчээ яагаад ингэж хэлж байгаа юм” гэж хэлж тоглоом хийж байлаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button