Өмнөд Солонгосын алдартнуудын хамгийн их шуугиан тарьсан салалт

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын олон алдартай хүмүүс бие биетэйгээ үерхэх болон салах нь харьцангуй их болж байгаа. Эдгээрээс хамгийн алдартай дөрвөн салалтыг танилцуулж байна.
1. И Мин Ху болон Бэ Сүзи
Тэд 2015 оноос 2017 он хүртэл хоёр жилийн хугацаанд үерхсэн. Тэдний харилцаа Лондонд явж байхдаа зураг даруулснаар ил болсон. Тэд хамтдаа ямар нэгэн кино, цувралд тоглож байгаагүй дээр нь шахуу цагийн хуваарьтай ажилтай байсан нь тэдний харилцааг улам хүчтэй болгожээ. Тэд 2016 онд хос бөгж зүүж эхэлсэн. Харин 2017 онд тэдний төлөөлөгч компани болох “JYP Entertainment”, “MYM Entertainment” 2017 оны 11 сард хувийн асуудлаар салж байгааг нь зарлажээ. Фэнүүд нь И Мин Ху-г цэрэгт явах болсонтой холбоотойгоор тэдний харилцаа муудсан гэж үздэг. Үүнээс хойш ч тэднийг эргэн нийлсэн гэсэн цуурхал гарч байсанч тухай бүрт нь няцааж байсан юм. Тэд салсны дараа И Мин Ху цэргийн алба хааж байсан бол Бэ Сүзи 2018 онд жүжигчин И Дун Үг-тэй 4 сарын турш үерхэж байсан.
2. Сун Жүн Ги болон Сун Хэ Гю
Тэд 2016 онд “Descendants of The Sun” цувралд хамтран тоглож байхдаа бие биедээ сэтгэлтэй болсон. Тэд 2016 онд Нью Ёрк-т хамт оройн хоол идэж Индонесийн Бали аралд хамт амарч байна гэсэн цуурхал гарсанч жүжигчидийн төлөөлөгч компаниуд тус тусдаа үгүйсгэж “Сун Жүн Ги болон Сун Хэ Гю нар энгийн найзууд болон хамтран зүтгэгчид” гэж мэдэгдэж юм. Мэдээж тийм байгаагүй. Тэд 2017 оны 7-р сард сүй тавьсан ба тэр жилийнхээ 10 сарын 31-нд хуримын ёслолоо хийсэн юм.
2019 оны 6-р сарын 27-нд хосууд гэрлэлтээ цуцлуулж байгаагаа мэдэгдсэн юм. Гэрлэлтээ цуцлуулах шалтгаан нь бие биенийхээ зан чанарын өөр байдлаас болж ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо гэж байв. Энэ талаар Сун Хэ Гю-гийн төлөөлөгч компани “Бид бодит байдал ийм байгааг ойлгоосой гэж хүсч байна. Хосуудын талаарх илүү мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж мэдэгдэж байсан.
3. И Сан Гён болон Нам Жү Хёг
Тус хоёр жүжигчин 2016 онд “Cheese In The Trap” цувралд туслах дүр бүтээж байхдаа дотно болж үерхсэн. Тэд 4 насны зөрүүтэй бөгөөд И Сан Гён 1990 онд төрсөн бол Нам Жү Хёг 1994 онд төрсөн. Тэд 2017 оны 4-р сард үерхэж байгаагаа албан ёсоор зарласан юм.
Харин 2017 оны 8-р сард тэднийг салсан гэсэн мэдээ гарсан. Үүний дараа төлөөлөгч компаниуд нь тус мэдээг баталсан юм. Тэдний салах болсон шалтгаан бол цаг завгүй зураг авалтуудаас болж уулзаж чадахгүй бие биенээсээ хөндийрсэн гэсэн байжээ.
4. И Дун Үг болон Бэ Сүзи
И Дун Үг болон Бэ Сүзи нар 2018 оны 3-р сараас эхлэн үерхэж эхэлсэн. Тэд нэг жижиг үдэшлэг дээр уулзсан байна. Тэднийг үерхэж байгаа гэсэн цуурхал гарч байлаа. И Дун Үг, Бэ Сүзи-гийн өөдрөг зан чанарт татагдсан гэж хэлж байжээ.
Тэд 4 сар үерхэсний эцэст салсны дараа Бэ Сүзи-г зарим фэнүүд Азийн Taylor Swift гэж нэрлэн алдартай залуустай хурдан үерхэж салж байгааг нь буруутгаж байжээ. Учир нь дөнгөж 4 сар үерхээд салж байгаа нь хэтэрхий хурдан санагдсан аж. Харин төлөөлөгч компаниас хосуудыг хэтэрхий их ажлын төлөвлөгөөнөөс болж уулзах цаг завгүй байсан учир салсан гэж мэдэгдэж байлаа.