news
Жүжигчин Жон Рё Вон 166 см өндөр боловч 47 кг жинтэй

Жүжигчин Жон Рё Вон өөрийн инстаграммдаа “a trip to ysl seoul flagship store” гэх тайлбартай хэдэн зураг хийжээ. Зураг дээр тэрээр цагаан мини даашинз, улаан оймс өмссөн нь дэгжин, тачаангуй мэдрэмжийг төрүүлжээ.
Түүний урт хөл нүдэнд тусч байсан ба 166 см өндөр боловч 47 кг жинтэй гэдгээрээ сүүлийн үед илүү алдартай болж байгаа билээ. Түүний зургийг харсан Сон Юү Ри “Ямар хөөрхөн юм бэ?” гэсэн сэтгэгдэл үлдээсэн бол жүжигчин Сү Хён зүрх даржээ.
Тэрээр өнгөрсөн жилийн 2-р сард JTBC телевизийн “Diary of a Prosecutor” цувралд тоглосноос хойш амарч байгаа юм.