newsThriller

Со Еэ Жи-гийн тоглосон “Recalled” кино түүнтэй холбоотой дуулианаас хойш нээлтээ хийсэнч өндөр үнэлгээ аваад байна

“Recalled” кино жүжигчин Со Еэ Жи-тэй холбоотой дуулиан дэгдсэн байгаач амжилттайгаар нээлтээ хийж түүнтэй хамтран гол дүр бүтээсэн Ким Кан Ү сэтгэл хангалуун байна.
Жүжигчин Ким Кан Ү өнөөдөр өөрийн инстаграмм дээрээ ““Recalled” өнөөдөр нээлтээ хийнэ. Бүгдэд сайхан дурсамж болно гэж итгэж байна” гэж бичжээ.
Тус кино нь ой санамжаа алдаж ирээдүйгээ харах болсон Сү Жин /Со Еэ Жи/ өөрийн ой ухаанаа санах тусам түүнийн нөхөр Жи Хүн /Ким Кан Ү/ ямар аймашигтай хүн болохыг мэдэж авах нууцлаг түүхийг өгүүлэх кино юм.


“Recalled” кино нээлтээ хийхээсээ өмнө үзэгчидийн анхаарлын төвд байсанч нээлтээ хийхээс нь өмнө Со Еэ Жи-тэй холбоотой олон дуулиан сөхөгдөж Со Еэ Жи тус киноны нээлтэнд оролцож чадаагүй юм. Харин Ким Кан Ү дангаараа киног сурталчилах тал дээр анхаарч иржээ. Харин кино нээлтээ хийхээс өмнө болон хойно тасалбар захиалга нь нэгдүгээр байранд орж кино шүүмжлэгч нараас сайн үнэлгээ хүртээд байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button