
Өнөөдөр SBS телевизийн “Пентхаус” цувралд богино хэмжээний дүр бүтээгээд байгаа жүжигчин Юү Жүн Сан тус цувралын талаар оролцсон ярилцлагадаа дурджээ.
Тэрээр “Богино хэмжээний дүр бүтээсэн боловч тус бүтээлд үргэлжлүүлэн тоглох жүжигчин юм шиг намайг дэмжсэнд талархаж байна. Маш олон үзэгчтэй цуврал болохоор өөрийн бүтээж байгаа богино хэмжээний дүрээ маш сайн бүтээхийг хүссэн. Ом Ги Жүн над руу залгаж асуухад “Ах нь заавал тоглоно” гэж хэлж байсан. Тус цувралыг найруулагчтай өмнө нь хамтран ажиллаж байсан. Мөн надад сайхан дүр өгсөн зохиолчдоо талархаж байгаа” гэжээ. Мөн тэрээр “Гэхдээ би Сог Хүн-ий аав гэж үү? Гэхдээ би өөрөө ч мэдэхгүй байгаа” гэж тус цувралын үзэгчидийн мэдэхийг хүсч байгаа зүйлийн талаар хэлжээ.