news

Хэрвэ Шин Мин А-д дуртай бол заавал үзэх хэрэгтэй 10 олон ангит

Шин Мин А одоо Ким Сон Ху-тай хамтран tvN-ийн хайр дурлал, инээдэм төрлийн олон ангит кинонд тоглох гэж байгаа билээ. Бид Шин Мин А-гийн талаарх 10 баримтыг өмнө нь хүргэж байсан бол энэ удаад түүний тоглосон олон ангит кинонуудыг танилцуулж байна.

1. Beautiful Days (2001)
Энэхүү олон ангит кино нь И Мин Чол, Ким Ён Сү, И Сан Жэ нарын хайр сэтгэлийг гурвалжингийн талаар өгүүлдэг. Шин Мин А тус олон ангит кинонд Мин Чол-ийн дүү И Мин Жи-гийн дүрд тоглосон.
Одууд: И Бён Хүн, Чой Жи Ү, Рю Си Вон, И Жон Хён


2. Punch (2003)
Шин Мин А болон Жан Юү Би нар тус олон ангит киноны гол дүрийг бүтээжээ. Ах нь боксын тэмцээнд оролцож байхдаа на.с ба.р.с.ны дараа боксийн ертөнцөд хөл тавьж байгаа дүүгийн дүрийг Шин Мин А бүтээжээ.
Одууд: Жү Жин Му, Сан Ши Гён


3. A Love to Kill (2005)
Залуу боксчин Кан Бог Гү жүжигчин болох гэж байгаа Чо Ин Сүг-ийн бие хамгаалагчаар ажилд орно. Гэвч тэр танихгүй эрэгтэйтэй сүй тавихгүй гээд а.миа хор.лоно.
Одууд: Rain, И Ги Ү, Ги Ён Жэ


4. The Devil (2007)
Хэргийн газарт үлдээсэн картаар хоёр а.л.лагын хэр.гийг мөрдөж байсан Кан У Сү хэр.гийг илрүүлж чадахгүй байсан учир Со Хэ Ин-ээс тусламж хүснэ. Харин хэр.гийг мөрдөх явцад хоёр хохирогч хэдэн жилийн өмнө ү.х.с.э.н дунд сургуулийн хүүгийн ү.х.э.лтэй ямар нэгэн байдлаар холбоотой болохыг тогтооно.
Одууд: Ом Тэ Вон, Жи Жи Хүн


5. My Girlfriend Is a Gumiho (2010)
Ча Тэ Үн бол өнчин баян өвөөтэй коллежид сурахыг хүсдэггүй залуу юм. Тэрээр адал явдалт киноны жүжигчин болохыг хүсдэг нэгэн. Түүний өвөө дараагийн семестрийн төлбөрийг түүнд өгөх боловч тэрээр уг мөнгөөр нь үнэтэй мотоцикл худалдаж авна. Өвөө нь түүнийг мэдээд мотоциклын хул.гай.н бүртгэлд оруулах Ча Тэ Үн бариулж авчрах болно. Гэвч тэрээр дахин өвөөгөөсөө зугтаж ачааны машинд сууж явах болно, тэрээр өөрийгөө гэнэт үл таних газар ирснээ мэднэ…
– Тэгээд тэр замд явж буй машиныг зогсоогоод хоноглох газар гуйн, тэрхүү машинтай хүн нь нэгэн буддын лам байж тэгээд түүнийг өөрийн амьдардаг сүмдээ хүргэж өгнө. Удалгүй түүнд утсаар ярих хэрэг гарч лам өвөөгийн утсаар ярих гэж оролдсон боловч сүлжээ нэг л орж өгөхгүй байлаа тэгээд тэрээр сүлжээ хайж явж байгаад нэгэн жи.хүү.цэл хүргэм сүмийн хажууд ирнэ. Гэтэл тэр утсанд хэн нэгэн эмэгтэй хүний хоолой дуулдаж эхлэв, гэтэл утас нь унтарсан байгааг мэдээд с.ү.н.с байна гэж бодно. Тэр эмэгтэй түүнийг айлган сүрдүүлж ханан дээр байх зурган дээр 9 сүүл зурж өгөхийг шаардана. Тэрээр хэтэрхий их ай.сан.даа есөн сүүлийг зурснаар домогт ЕСӨН СҮҮЛТ ҮНЭГ : Гү Ми Хо чөлөөлөгдөнө. Хэтэрхий их ай.с.наа.саа Ча Тэ Үн тэндээс зугтаж байгаад уулнаас өнхрөн н.а.с бар.даг, гэвч түүнд 9 сүүлт үнэг өөрийн шүрийг өгч амь оруулна….
Одууд: И Сэн Ги, Ну Мин Ү


6. Arang and the Magistrate (2012)
Эртний Чусонд с.ү.н.с болон хүмүүс холилдон амьдардаг ба хүмүүс с.ү.н.сийг харахгүй харин с.ү.н.снүүд хүмүүсийг хардаг. Гэхдээ тэдний дотор нэгэн залуу ганцаарахнаа с.ү.н.сийг хардаг бөгөөд санамсаргүйгээр нэгэн эмэгтэйгийн с.ү.н.стэй тааралдсанаар кино цааш үргэлжилдэг.
Одууд: И Жүн Ги, Ён Ү Жин, Хван Бу Ра

7. Oh My Venus (2015)
Ким Янг-Хо залуу бол Холливудын оддын хувийн дасгалжуулагч багш бөгөөд олны нүднээс далдуур байдаг. Баян тансаг гэр бүлээс гаралтай ч багадаа их зовлон бэрхшээл үзэж шаргуу хөдөлмөрийнхөө ачаар түүнийг даван туулжээ. Харин Ган Жүн-Юн бол 33 настай өмгөөлөгч эмэгтэй олон жилийн өмнө гэр бүлээ тэтгэж амьдралтай тэмцэж байсан бол тэр одоо илүүдэл жинтэйгээ тэмцэх хэрэгтэй болно.
Одууд: Со Жи Соб, Жон Гю Вон, Юн Ин Ён


8. Tomorrow With You (2017)
Галт тэргэнд анхны харцаар дурлалцсан залуус. Гэвч үнэндээ охин түүнийг аль эртнээс мэддэг байлаа. Цаг хугацааны эсрэг зогсохыг тэмцэх гайхалтай хайр. Итгэмээргүй нууцын тухай өгүүлэх болно.
Одууд: И Жэ Хүн, Ги Еэ Вон


9. Chief of Staff (2019)
Жан Тэ Жун Цагдаагийн сургууль төгсөөд өмнө нь мөрдөгчөөр ажиллаж байсан нэгэн. Тэр илүү эрх мэдэл, хүчтэй болж УИХ-ын гишүүн болохыг хүсдэг. Тэр ялахын тулд бүгдийг хийхэд бэлэн байдаг бөгөөд хуулийн фирмийн ахлах туслах хийдэг. Гэвч тэрээр ажил мэргэжилдээ мэргэшиж буй, амбицтай нэгэн бүсгүйтэй учрах бөгөөд тэдний сонирхол огтлолцох эсэхийг үзээрэй.


Одууд: И Жон Жэ, Ким Габ Сү, И Елиан
10. Seashore Village ChaChaCha (2021)
Тун удахгүй tvN-ийн инээд, хайр дурлалын сэдэвтэй олон ангит кинонд Шин Мин А тоглоно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button