Жүжигчин Со Еэ Жи зар сурталчилгааны салбарт үнэ цэнэгүй болж байна

Үерхэж байсан жүжигчинтэйгээ зүй бус харьцсан, боловсролынхоо талаар хуурамчаар мэдээлсэн, хувийн туслах болон кино албаны туслахуудтай зүй бус харьцдаг байсан гэх мэт үнэн худал нь мэдэгдэхгүй асуудалд ороод байгаа Со Еэ Жи зар сурталчилгааны ертөнцөөс олдог байсан мөнгөө алдаж эхэллээ.
Өнөөдөр Yuhan Health Life-ийн Эрүүл мэнд амьдарлын хэв маягийн New Origin брэнд өнгөрсөн жил Со Еэ Жи-г брэндийнхээ нүүр царай болгож “Inner Flora”-ийн сурталчилгаагаа өөрийн вэб саит, дэлгүүрийн гаднах зурагт зурталчилгаа, олон нийтийн сүлжээнд байршуулсан зураг гээд Со Еэ Жи-гийн тоглосон болон авахуулсан зураг сурталчилгаануудаа устгаж оронд нь өөр сурталчилгаа байршуулжээ.
Харин Со Еэ Жи-гийн одоо хамтран ажиллаж байгаа брэндийн төлөөлөгч “Со Еэ Жи-тэй зар сурталчилгааны асуудлаар дахин ярилцах шаардлагагүй” гэж хэлсэн нь түүнийг брэндийн үүр царайгаараа үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн үг юм. Мэдээж үүссэн нөхцөл байдлыг ажиглаж нөхцөл байдал яаж эргэхээс хамаарч ямар нэгэн арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй.