ActionDramaHorrornewsThriller

“Baeksang Arts Awards”-д Нетфликсийн бүтээлүүд хүчтэй өрсөлдөж байна

Нетфликсийн олон ангит болон бүрэн хэмжээний кинонууд 57 дахь удаагийн “Baeksang Arts Awards”-д олон төрөлд нэр дэвшсэн байна. Энэ нь Нетфликс Өмнөд Солонгосын зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн гэдгийг илэрхийлж байгаа юм.
Өнөөдөр “Baeksang Arts Awards”-ийн томоохон төрөлд нэр дэвшигч нарыг зарлахад Нетфликсийн анхны солонгос олон ангит кино “Extracurricular” Телевизийн шилдэг бүтээл төрөлд мөн эрэгтэй шилдэг шинэ жүжигчин, эмэгтэй шилдэг шинэ жүжигчин төрлүүдэд нэр дэвшээд байна.

“Extracurricular” олон ангит кино нь мөнгө олохын тулд хууль бус үйлдэл хийж байгаа ахлах ангийн сурагчид болон үүнээс болж эргүүлэх боломжгүй аймшигтай зүйлтэй тулж байгаа хүүхдүүдийн талаар өгүүлэх юм.

Мөн “Sweet Home” олон ангит кино нь телевизийн шилдэг бүтээл, шилдэг шинэ эрэгтэй жүжигчин, шилдэг шинэ эмэгтэй жүжигчин, шилдэг зураглаач зэрэг төрөлд нэр дэвшжээ. “Sweet Home” олон ангит кинон уран зөгнөлт киноны хувьд Өмнөд солонгост энэ төрлийн анхны бүтээл болсон ба Нетфликсийн өдөр тутмын чансаагаар гадаадын 13 улсад 1-р байранд 70 гаруй улсад цацагдсан өдрөөсөө 4 өдрийн дотор топ 10 жагсаалтанд багтаж байсан юм.


Харин бүрэн хэмжээний киноны төрөлд “Call” болон “Space Sweepers” кинонууд нэр дэвшжээ.
“Call” кино нь нэг утсаар хоорондоо холбоо тогтоож байгаа хоёр өөр цаг үед амьдарч байгаа хоёр эмэгтэй бие биенийхээ хувь тавиланг өөрчилж өгч эцэст нь аймшигтай үр дүнд хүрч байгааг харуулсан кино юм. Тус киноны найруулагч “Шилдэг шинэ найруулагч”, “Шилдэг эмэгтэй гол дүр” гэсэн төрлүүдэд нэр дэвшээд байна.


Харин Сун Жүн Ги-гийн гол дүрд тоглосон сансрын шинжлэх ухааны уран зөгнөлт “Space Sweepers” кино “Шилдэг бүтээл” төрөлд нэр дэвшиж байна. Энэ кино бол сансрын уран зөгнөлт чиглэлээр бүтээгдсэн Өмнөд Солонгосын анхны бүрэн хэмжээний кино юм.


Нетфликсийн талаас “Солонгосын кино зах зээлд хөрөнгө оруулж байгаа Нетфликсийн дэмжлэгээр бүтээгдсэн олон өндөр түвшиний бүтээлүүд дэлхийн өнцөг буланд байгаа үзэгчидийн талархлыг хүртээд зогсохгүй Өмнөд Солонгосын кино наадамд нэр дэвшээд байна. Тэр тусмаа Сун Кан, Нам Юн Сү, Пак Гю Ён, Пак Жү Хён, И Жү Хён найруулагч нар шилдэг шинэ гэсэн шагналуудад нэр дэвшиж байгаа нь анхаарал татаж байна.” гэж мэдэгжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button