news

Жүжигчин Сун Еэ Жи-ны хардалтаас болж Ким Жон Хён кино зураг авалтаас татгалзжээ

Жүжигчин Ким Жон Хён-той холбоотой маргаан үргэлжилж байх явцад жүжигчин Сун Еэ Жи хүртэл тус маргаан татагдан ороод байна.
Өнөөдөр MBC телевизийн “Time” олон ангит киноны зураг авалтын үед Ким Жон Хён-ы гаргасан үйлдэл нь тухайн үед үерхэж байсан Со Еэ Жи-гээс болсон гэсэн мэдээлэл гараад байна. Ким Жон Хён тус олон ангит киног хайр дурлалын сэдэвтэй хэсэг буюу эмэгтэй гол дүрийн Со Хён-той огт ойртохгүй гараас нь ч барихгүй гэж найруулагчаас зохиолыг өөрчлөхийг хүсч байжээ. Үүнтэй холбоотой Ким Жон Хён болон Сун Еэ Жи нарын харилцаж байсан чат хүртэл олонд ил болжээ. Сун Еэ Жи найз залуудаа “Биед нь хүрэх хэсгүүдийг хас” гэж тушааж жүжигчин Ким Жон Хён найруулагчид “Хайр дурлалын хэсгүүдийг хасах” гэж хэлж байжээ.


Ийм мэдээлэл гарангуут Со Еэ Жи-гийн төлөөлөгч компани “Тодруулж байна” гэж мэдэгдлээ. Үүний өмнө Ким Жон Хён болон Со Еэ Жи нарыг үерхэж байна гэсэн мэдээ гарахад Со Еэ Жи-гийн төлөөлөгч компани “Culture Depot”-ийн зүгээс “Худал мэдээлэл” гэж тэдний харилцааг үгүйсгэж харин Ким Жон Хён-той гэрээ байгуулах талаар нухацтай ярилцаж байгаа талаар мэдэгдэж байсан юм.
Харин Ким Жон Хён нь өөрийг нь төлөөлж байсан “O& Entertainment”-тай гэрээгээ дуусгаагүй байхад ийм мэдээ гарсан нь асуудлыг улам хүндрүүлж байгаа юм. Ким Жон Хён MBC телевизийн “Time” олон ангит киног дундаас нь орхиод жүжигчний ажлаасаа түр завсарлага авсан юм. Харин “O& Entertainment” амарсан хугацаагаар нь гэрээг нь сунгах ёстой гэж үзэн “Солонгосын энтертайнмент менежментийн холбоо”-нд гомдол гаргаж гэрээний хугацааг сунгахыг шаардаад байгаа аж.

Тэдний чатны хэсгээс хүргэвэл

Сун Еэ Жи: Хамаагүй түүнд хүрэх хэсгүүдийг бүгдийг нь хас.
Ким Жон Хён: Тэгье
Сун Еэ Жи: Өнөөдөр юу хийснээ яагаад хэлэхгүй байгаа юм?
Ким Жон Хён: Өнөөдөр эмэгтэй ажилчидтай огт мэндлээгүй. Өөр хүмүүстэй хүйтэн хөндий харьцсан.
Сун Еэ Жи: Хэхэ за үйлдэлдээ анхаараарай.
Ким Жон Хён: 9-р хэсгийн зохиол гарсанч бүрэн засах хэрэгтэй юм шиг байна.
Сун Еэ Жи: Сайн засаарай
Ким Жон Хён: Миний гар зөвхөн чамд л хүрэх болно
Сун Еэ Жи: Хатуу байх хэрэгтэй. Сайн өөрчлөөрэй. Бие нь хүрч болохгүй.
Ким Жон Хён: Тиймээ тэгнэ.
Сун Еэ Жи: Үйлдлээ сайн анхаараарай
Ким Жон Хён: Тиймээс. Туслах найруулагч эмэгтэй хүн байна би хатуу хандах болно.
Сун Еэ Жи: Эмэгтэйчүүдтэй харц тулгарч ч болохгүй шүү.
Ким Жон Хён: Хайр дурлалын хэсэг болон биед нь хүрэх хэсгүүдийг сайн засаад очно.

 

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button