news

“Vincenzo”-гийн Жон Ёо Бин-ий талаарх таны мэдэх хэрэгтэй 10 баримт

tvN-ийн “Vincenzo” цувралд эмэгтэй гол дүрийг бүтээж байгаа Жон Ёо Бин-ий талаарх таны мэдэх хэрэгтэй 10 зүйлийг хуваалцаж байна.

1. Тэр арслангийн орд
Жон Ёо Бин бол арслангийн ордонд төрсөн. Тэрээр 1989 оны 7-р сарын 26-ны өдөр Канвонду-гийн Канрин-д төрсөн.


2. Тэрээр эмэгтэйчүүдийн их сургуульд сурдаг байсан
Жон Ёо Бин Дунгүг эмэгтэйчүүдийн их сургуулийн “Нэвтрүүлэг, интертаиментийн ангийг төгссөн. Тэрээр оюутан байхдаа бүх хичээлдээ идэвхитэй оролцож зарим сонсох шаардлагагүй лекцүүдэд ч өөрийн сонирхлоор суудаг байсан. Тэрээр нэгэн нэвтрүүлэгт орохдоо “Өөр мэргэжлийн зарим лекцүүдэд анхаарлаа хандуулаад заримдаа найзуудтайгаа хамт өдрийн хоолоо ч идэж амждаггүй байсан. Би олон төрлийн мэдлэгт суралцахыг хүсдэг байсан” гэж ярьж байжээ.


3. Тэрээр 26 настайдаа дэбютээ хийсэн.
Тэрээр их сургуулиа төгсөөд жүжигчин болсон. Тэрээр 2015 онд “Шилдэг найруулагч” нэртэй богино хэмжээний кинонд тоглож байсан бөгөөд жүжигчин, найруулагч Мун Со Ри өөрийн биеэр түүнд дүрийг нь танилцуулж байжээ. Тухайн жилдээ “The Vividous” кинонд туслах дүр бүтээж байжээ.


4. Жон Ёо Би “After My Death.” кинонд тоглож солонгосчуудын анхаарлыг татсан
Тэрээр “After My Death” кинонд өөрийн жүжиглэх авъяасыг тод харуулсан юм. 2017 онд шинэ жүжигчин байсан тэрээр 28 настайдаа хамт сурдаг хүүхдийгээ алсан хэрэгт буруутгагдсан сурагч Ён Хи-гийн дүрийг бүтээж солонгос үзэгчидээс өндөр үнэлгээ авчээ. Энэ дүр нь түүнийг олон кино наадамд нэр дэвшихэд хүргэсэн юм. Ингээд Бусаны олон улсын 22 дахь удаагийн кино наадамд оны шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарсан.


5. Тэрээр 2019 онд анх олон ангит киноны гол дүрд тоглосон
Жон Ёо Бин дэбютээ хийснээс хойш хоёр жилийн дараа буюу 2017 онд OCN телевизийн “Save Me” олон ангит кинонд туслах дүр бүтээж байв. Ингээд 2019 онд “Melo Is My Nature” гэх олон ангит кинонд эмэгтэй год дүрийг бүтээсэн. Ингээд тус дүрээрээ Baeksang Arts Awards 56 дахь удаагийн наадамд “Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж “Itaewon Class”-ийн Ким Да Ми-д ялагдсан юм.


6. Жон Ёо Бин зорилгодоо хүрч чадахгүй бол 30 хүрээд жүжигчиний амьдарлаа орхино гэж өөртөө амалсан
20 нилээн гарсан хойноо жүжигчиний гараагаа эхэлсэн түүнд боломж маш бага байлаа. Тэрээр 30 хүртлээ жүжигчинээр ажиллаж чадахгүй бол нэг мөсөн жүжигчиний амьдарлаа орхино гэж өөртөө амалсан байжээ. Гэвч тэр өөр ажил хийх ямар нэгэн төлөвлөгөөгүй байв. Энэ талаараа “Үүнээс болж стресст орж хүндэрсэн. Гэвч тэгэхэд мэдэрсэн зүйлс намайг илүү хурцалж өгсөн” гэжээ. Азаар тэрээр дэбютээ хийснээс хойш тогтмол амжилттай яваа юм.


7. Тэрээр тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Тэрээр олны анхаарлын төвд байхдаа тайван байгаа мэт харагддаг ч үнэндээ тайван нам гүм амьдарлыг эрхэмлэдэг. Түүнээс юунаас эрч хүч авдгийг нь асуухад ууланд алхах болон кофе уух гэж хариулсан байна. Мөн “Би аяга таваг угааж байхдаа их сайхан тайвширдаг” гэж хэлжээ. Үүнээс гадна кино үзэх болон ном унших дуртай аж.


8. Жон Ёо Би “Vincenzo.” цувралын дүрээрээ хүмүүст дурсагдахыг хүсдэг
“Vincenzo.” цувралын дүр нь түүний хувьд одоог хүртэл тоглосон хамгийн том дүр юм. Алдартай од Сун Жүн Ги-тэй хамтран тоглохоос гадна tvN телевизийн тус олон ангит кино Netflix дээр дэлхийн 100 гаруй оронд гарч байгаа юм. Үүнийг мэдэж байсан тэрээр бүтээж байгаа Хун Ча Ён дүрдээ их найдаж байгаа юм. Тэрээр “Би одоохондоо тийм алдартай биш болохоор хүмүүс намайг хараад “Аан Хун Ча Ён байна” гэж санаж байгаасай гэж хүсдэг” гэж хэвлэлийн бага хурал дээр ярьжээ.


9. Сун Жүн Ги түүний жүжиглэх чадварын биширсэн
“Vincenzo.” цуврал дээр ажиллаж байгаа Сун Жүн Ги, Жон Ёо Бин-ийг үргэлж магтаж байгаа. Сун Жүн Ги “Жон Ёо Бин-ий жүжиглэлт нь зүгээр нэг сонирхолтой санагдах бус урд өмнө нь харж байгаагүй тийм жүжиглэлт. Мөн хамтран ажиллаж байгаа жүжигчиний хувьд түүний жүжиглэх авъяаст би атаархдаг. Тэр бол надад маш их урам зориг өгсөн хамтрагч” гэжээ.
Мөн түүнтэй хамтран кинонд тоглож байгаа Ok Taecyeon “1 Look Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тэр найруулагчийн зааврыг маш хурдан ойлгодог. Би түүнийг бусдын бодлыг өөртөө маш сайн шингээж хүлээн авдаг гэж боддог. Тэр маш их сэтгэлт татам эмэгтэй” гэжээ.


10. Түүний инстаграмм
Хэрвээ түүнийг инстаграмм дээр дагахыг хүсч байвал түүний хаяг: @jeon.yeobeen

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button