
Жүжигчин Ким Сү Ён-д “Пентхаус 2” төгсөж байгаатай холбоотой дурсгалын зүйлс гардуулжээ. Тэрээр өнөөдөр өөрийн инстаграмм дээрээ “Хайртай шүү Со Жин багт, та бүхэнд маш их баярлалаа” гэсэн тайлбартай хэд хэдэн зураг оруулжээ.
Тэрээр тус цувралд хамт тоглосон хүмүүс болон арын албаныхантай хамт зургаа авахуулжээ. Мөн түүний төлөөлөгч компанийхан түүнд зориулж цэцгийн баглаа бялуу бэлэглэсэнд Ким Су Ён маш их сэтгэл хөдөлсөн байдалтай харагдаж байв. Цуврал дээр хорон санаат бүсгүйн дүрийг бүтээдэг ч зурганд сэтгэл татам харагдаж байлаа. Тэрээр тус цувралд Чон Со Жин-ий дүрийг бүтээж байгаа юм.