Dramanews

Бун Тэ Гю “Пентхаусын үзэгчиддээ баярлалаа 3-р улирлаар уулзацгаая”

Жүжигчин Бун Тэ Гю “Пентхаус” цувралын 2-р улирал дууссаны дараа талархлын үг хэллээ. Тэрээр “Пентхаус” цуврал дээр Хера паласын эрх мэдлийг булаахыг хүсдэг их хурлын гишүүний дүрд тоглосон билээ.


Тэрээр “Пентхаус цувралыг фэнүүддээ маш их баярлалаа. 3-р улиралд маш сайн бэлдэж сайн бүтээлээр дахин уулзацгаая. Мөн Пентхаус цувралын зохиолыг бичсэн Ким Сүн Уг зохиолчид баярлалаа. Нэг жилийн турш зураг авалтыг удирдаж киног бүтээсэн Жү Дун Мин найруулагч болон киноны арын албаны бүхий л ажилчиддаа баярлалаа. Дахин хэлэхэд цувралыг шимтэн үзсэн үзэгч фэнүүддээ маш их баярлалаа.” гэж талархлаа илэрхийлжээ.
Пентхаус цуврал нь эхний улирлаасаа эхлэн үзэгчидийн анхаарлыг татаж маш олон үзэгчидтэй болж чадсан юм. Урьдчилан тааварлах аргагүй түүх өрнөх тус цувралын 3-р улирал ирэх 6-р сарын 3-нд эхний ангиа гаргах юм.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button