
Жүжигчин Юү Жин “Пентхаус 2” олон ангит киноны төгсгөлийн ангийн зохиолыг харууллаа. Тэрээ 27-ны өдөр өөрийн инстаграмм дээрээ “Пентхаус 2-ын төгсгөлийн анги. У Юн Хи машинд хүлээж суухдаа борооны чимээ сонсоход сайхан байна. Бороо харж байгаад унтлаа. Өчигдөр хоёрхон цаг унтсан.” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ.
Зураг дээр “Пентхаус 2”-ийн төгсгөлийн ангийн үгийг барьсан байх ба унтаж байгаа зургаа ч бас оруулжээ.