Dramanews

“Joseon Exorcist” олон ангит кино эхний ангиасаа эхлэн шүүмжлэлд өртөв

SBS телевизийн “Joseon Exorcist” олон ангит киноны 1-р ангид Чусоны үеийн дууч эмийн газарт хятад маягийн хоол, гурилан бүтээгдэхүүн, мантуу зэрэг үзүүлсэн нь үзэгчидийн шүүмжлэлд өртлөө. Мөн тус ангид эцгийнхээ хий төсөөлөлд автаж гэмгүй ардыг хя даж байгаа хааныг гаргасан. Үүний дараа Тэжун хааны удам Чонжү-гийн Жун Чон Хуи харамсаж байгаагаа илэрхийлж тус олон ангит киног гаргахыг эсэргүүцэж Хөх ордны өргөдлийн вэйб саитад хандаж ард иргэдийг идэвхитэй оролцохыг хүсчээ. Эхний анги гарсны дараа тус киног бүтээгчид хятад маягийн хоол хүнс болон бусад зүйлсийн төлөө уучлалт гуйгаагүй. Үүнээс болж олон зар сурталчилгаагаа алдаж мөн Нажү хот дэмжлэг үзүүлж байснаа зогсоолоо.

Харин үүний дараа “Joseon Exorcist” олон ангит киног бүтээж байгаа тал болон SBS телевизийн зүгээс “Хятад хэв маягтай урлаг, хятад хоол зэргээр ийм эмзэг үед үл ойлголцол үүсгэж үзэгчидэд таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлалт хүсч байна. Асуудал дагуулсан киноны хэсгүүдийг устгаж давталт гаргах болно. Бодит түүхэн хүнийг ашиглаж уран зөгнөлд анхаарлаа хандуулж айм шиг тай дүр төрхийг гаргахын тулд ийм алдаа гаргасан байна. Үзэгчидийн дунд том шүүмжлэл дагуулах зүйл хийсэндээ уучлалт хүсч байна. Илүү хариуцлагатайгаар киногоо бүтээх ёстой байсан. Тиймээс үзэгчидээсээ уучлалт гуйж байна” гэж мэдэгджээ. Мөн “Үзэгчидийн шүүмжлэлийг хүлээн авч дараа дараагийн ангиас эхлэн уран зөгнөлт төрлийн кинондоо тохирох хэмжээний дүрүүд байлгах бөгөөд асуудал дагуулсан үзэгдлүүдийг аль болох хасч эсвэл дахин зураг авалт хийнэ.” гэж албан ёсоор байр сууриа илэрхийлжээ.

Үүнээс болж “Joseon Exorcist” олон ангит кино дараа долоо хоногт шинэ анги гарахгүй дахин зураг авалт хийх зэрэг засвар хийх ёстой болжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button