news

Жүжигчин Жин Ги Сү хэрхэн жүжигчин болсон талаараа ярилаа

Жүжигчин Жин Ги Сү том компаний ажилтнаас хэрхэн жүжигчин болсон түүхээ хуваалцжээ.
Өчигдөр tvN-ийн хөгжөөнт “You Quiz on the Block” нэвтрүүлэгт оролцсон Жин Ги Жү том компаний ажилтнаас, телевизийн сэтгүүлч, супермоделоор ажиллаж байгаад хэрхэн жүжигчин болсон талаараа ярьжээ.

Тэрээр “Их сургуулиа төгсөөд Самсунг компанид ажилд орсон. Эхлээд ажилдаа орохоос өмнө шинэ ажилтны сургалтанд суусан. Их хөгжилтэй байсан. Гэвч 3 жилийн дараа ажилдаа явахдаа миний сэтгэл ханамж буурч эхэлсэн. Харин манай ээж нэг өдөр “Ги Жү чамд хэцүү байвал хүссэн зүйлээ хий” гэж хэлсэн. Эхлээд миний уур хүрч байсан. Үнэхээр хүссэн зүйлээ хийе ч гэсэн ажлаа орхиод бүхнийг шинээр эхлэх надад хэцүү санадсан. Харин нэг өдөр би TOEIC-ийн хэлний курст очсон байсан. TOEIC шалгалтын бүртгэл дууссан байсан учир би TOEIC-ийн дараагийн шалгалтанд бэлтгэж эхэлсэн. Тэр үед би хуучны найзтайгаа таарч хамтдаа сурч эхэлсэн.” гэж сэтгүүлч болохоор бэлдэж эхэлснээ тайлбарласан байна.
Харин телевизийн сэтгүүлч болсон талаараа “Миний хувьд багаасаа мөрөөдөж байсан зүйл болохоор Жин Ги Жү сэтгүүлч дуудуулах сайхан байсан. Шинэ сэтгүүлч байх үед надад хувийн цаг гэж огт байгаагүй. Тэгээд толгойгоо угааж байгаад уйлсан. Би ийм зүйл хийх гэж Самсунг-аас гараагүй гэж болсон” гэв.
Үүнээс хойш модел хийж байгаад 2015 онд “Second 20s” олон ангит кинонд тоглож жүжигчиний гараагаа эхэлсэн талаараа “Тэр хүртэл би бүх шалгаруулалтуудад 1-р шатнаас хасагдаж байсан. “Нас чинь явсан. Энэ хүртэл юу хийж байсан” гэж надад хэлдэг байлаа. Ингээд надад их хэцүү санагдаж байсанч “Second 20s” олон ангит кинонд тоглохоор болсон.” гэв.
Хамгийн сүүлд нь Жин Ги Жү жүжигчиний мэргэжлийн талаар “Энэ бол хамгийн тогтворгүй заримдаа сэтгэл их өвдөх үе байдаг ч сонирхолтой ажил учир би дуртай. Миний хамгийн сайн хийхийг хүсдэг ажил” гэжээ.

 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button