news

Жүжигчин Со Хён-ы гайхалтай өөрчлөлт

Сэтгэл татам жүжигчин Со Хён дахин фото моделийн ур чавдараа гайхууллаа. Эрэгтэйчүүдийн “Noblesse Man” сэтгүүлийн 2021 оны 3,4-р сарын дугаарт зургаа авахуулсан нь түүний гайхалтай өөрчлөлтийг харуулсан байна. Улаан фон дээр авахуулсан зургандаа тэрээр хүчтэй бас мөрөөдөмтгий эмэгтэйн дүр төрхийг бий болгосон байна. Хар даашинз өмсөж камер руу харсан хурц харц гээд маш үзэсгэлэнтэй сэтгэл татам байна.
Тэрээр зураг авалтын үеэр болсон ярилцлагад “Жүжигчиний мэргэжил бол заримдаа төсөөлж ч байгаагүй дүрд хувирах ёстой болдог мэргэжил. Тиймээс олон төрлийн дүрд тоглох тусам олон хүний сэтгэлийг ойлгох чадвартай болдог юм шиг санагддаг. Энэ бол жүжигчиний мэргэжлийн хамгийн талархмаар сайхан тал” гэсэн байна. Со Хён хамгийн сүүлд өнгөрсөн жил “Хувийн амьдрал” /Private Lives/ гэх JTBC телевизийн олон ангит киноны гол дүрд тоглосон.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button